Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Билл Гэйтс найз Уоррен Бафетад талархлаа илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн баячуудын жагсаалтын дэд байранд нэр нь бичигддэг Билл Гэйтс мөн жагсаалтын гуравдугаарт нэр нь бичигддэг Уоррен Бафет хоёр дотно найзууд гэдгийг хүмүүс мэднэ.

Тэгвэл саяхан Билл Гэйтс удаан хугацаанд нөхөрлөж байгаа тэрбумтан найздаа талархал илэрхийлж, нэгэн видео бичлэгийг YouTube сүлжээнд нийтэлсэн байна.

“Thank you for being a friend, Warren” гарчигтай уг видеонд хоёр тэрбумтны цугтаа ууж идэж, теннис тоглож, машинаар зугаалж байгаа зэрэг сонирхолтой мөчүүдийг эвлүүлэн харуулжээ.

Одоо 63 настай Билл Гэйтсийн хөрөнгийн хэмжээ 2019 оны байдлаар $101 тэрбум бол 88 настай Уоррен Бафет $85 тэрбум орчмын хөрөнгөтэй юм.

Эх сурвалж: Mashable