2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-28°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
05:00
S20
-21°
06:00
S26
-22°
07:00
S26
-23°
08:00
S26
-23°
09:00
S26
-23°
10:00
S26
-23°
11:00
S26
-22°
12:00
S26
-22°
13:00
S26
-21°
14:00
S26
-19°
15:00
S30
-19°
16:00
S30
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"2019 онд ЖДҮДС нийт 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөгдсөн ч 10 дахин их хүсэлт ирсэн"

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орсны дагуу төслүүдийг цахимаар авч дууссан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Энэ жил ЖДҮДС-нд нийслэл болон орон нутгаас нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлж, 487 тэрбум төгрөгийн зээл хүссэн байна. Нийт ирсэн төслийн 48.7% нь орон нутгаас ирсэн бол үлдсэн нь нийслэлээс иржээ. Орон нутгаас хүссэн нийт зээлийн хэмжээ 106 тэрбум төгрөг байгаа аж.

2019 онд ЖДҮ-ийг дэмжих сангаас нийт 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөгдөөд буй ч ийнхүү 10 дахин их хүсэлт иржээ.

Зургаадугаар сарын 6-н буюу өнгөрсөн Баасан гарагт батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар 300 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг сангаас, үүнээс дээш хэмжээтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон.

Тэгвэл энэ удаа хүсэлт ирүүлсэн төслүүдийг харахад 11 иргэн, 186 ААН-ийн 144 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкаар олгогдох нөхцөлтэй байгааг Ч.Улаан сайд дурдлаа. Харин 20-300 сая төгрөг хүсэж 1,200 иргэн ААН хүсэлтээ ирүүлжээ. Гэхдээ эндээс хэдэд нь зээл олгохыг шалгаруулалтын эцэст тодорхой болно гэв.

Шалгаруулалтыг дөрвөн үе шаттай явуулах бөгөөд аж ахуйн нэгж, иргэд ямар шалгуур хангаад, ямар шатанд яваагаа гар утас дээрээсээ цахимаар хянах боломжтой гэлээ.

Харин арилжааны банкнаас зээл авах шаардлага хангасан материалуудыг банкууд руу зургаадугаар сарын сүүлээр явуулах бөгөөд банк мөн гурван үе шатаар шалгаруулах юм байна. Түүнчлэн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд банканд хүсэлтээ гаргаад Батлан даалтын санд хамрагдах боломжтой. Азийн хөгжлийн банкны 200 сая ам.долларын төсөл энэ боломжийг олгож байгааг хэллээ.

Төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авсан 19.4 тэрбум төгрөгөөс 12.9 тэрбум нь төлөгдсөн гэдгийг Ч.Улаан сайд мөн хэллээ. Харин өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн тухай тэрбээр “Хараахан эцэслэн дуусаагүй байна. Дараагийн шатанд үргэлжлүүлэн ярина. Эцсийн шийдвэр гарахаар хариу өгнө” гэлээ.

 
x