Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйч зөвлөж байна: Дэлхийн халалт ба хүний оролцоо

ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN

iKon.mn сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэндтэй хамтран та бүхэнд долоо хоног бүр тодорхой сэдвээр сэтгэл зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа билээ.

Өнөөдөр сэтгэл зүйч Дэлгэрмэнд "Дэлхийн халалт ба хүний оролцоо" хэмээх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцах болно.

2050 он гэхэд Хойд мөсөн далай огт мөсгүй болно гэдэг урьдчилсан таамаг гарчээ. Учир нь жил бүр далайн хэмжээ гурван милометрээр нэмэгдэж байна.

Хэрвээ та энэ бичлэгийг үзэж байгаа бол дэлхийн халалтад нөлөөлөхгүйн тулд хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2251493431832940/

Дэлхийн дулаарал гэдэг үг нь дэлхийн халалт болж өөрчлөгдсөн. Өмнө нь бид дэлхий градусын хэмжээнд дулаарч байна гэж ярьдаг байсан бол одоо дэлхий дулаарах биш маш хурдацтайгаар халж байна.

2019 онд НҮБ-ын дэлхийн дулааралтай холбоотой 160 орны 1,600 орчим судлаачид  50 жилийн дэлхийн халалт зөвхөн хүний оролцоотойгоор үүссэн бөгөөд үүнд бүх хүний үйлдлийг өөрчлөх шаардлагатай гэдэг нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. 

1990 оноос хойш дэлхийн дулаарал 1.5 градусаар нэмэгдсэн бол 2050 гэхэд дөрвөн градусаар нэмэгдэх эрсдэл бий. Биологичдийн үзэж байгаагаар одоо дэлхийн зургаадугаар мөхөлийн үе тохиолдож байгаа аж.  Мөхлийн улмаас өмнө нь дэлхий дээр амьдарч байсан нийт амьтдын 65-80 хувь нь устаж үгүй болж байжээ. Тиймээс бид амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулах шаардлагатай. Үгүй бол хүн төрөлхтөн тэр их халууныг өөрсдөө тэвчиж чадахгүй.

1950 оноос хүн төрөлхтөн аж үйлдвэржилтийн үе рүү шилжихэд нүүрсхүчлийн хийг /СО2/ дэлхийн агаар мандалд маш их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн учир өнөөдрийн энэ халалтыг бий болгосон гэж судлаачид үздэг. Учир нь нүүрсхүчлийн хий нэгэнт бий болсон бол агаар мандлаас гарч алга болдоггүй, дулааныг барьж байдаг. Үүний улмаас цаг уурт өөрчлөлт орж, усгүйжилт бий болж байна.

Ой модыг устгах, нүүрс түлэх нь нүүрсхүчлийн хий үүсэх шалтгаан болдог төдийгүй газрын тос гаргаж авахад маш их хэмжээний нүүрсхүчлийг шатаах шаардлагатай болдог. Хэдийгээр нүүрсхүчлийн хийг томоохон үйлдвэрүүд л хийж байгаа боловч бид тэрхүү үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг хэрэглэж, хог хаягдал бий болгодог учир үүний нэг хэсэг нь болсоор байгаа юм. 

Таны зарцуулж буй мөнгө эцэсдээ ямар нэгэн хог үйлдвэрлэж байдаг учраас та үйлдвэрлэхгүй байх тал дээр ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй.

Монгол Улс дэлхийн дулааралтай холбоотой хамгийн эмзэг 30 орны нэгт багтдаг. Бид дэлхийн дулаарал, халалтыг өөрөөсөө хол байна гэж бодох тусам л үр хүүхэддээ цаашдаа сайхан ирээдүйг харуулж чадахааргүй аюул нүүрлээд байна. 

Одоогийн энэ гайхалтай байгаль орчныг хойч үе маань үзэж чадах уу гэх том асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна. Хэрвээ үнэхээр та сайн эцэг, эх байхыг хүсэж байгаа бол өөрийнхөө хаягдлыг багасгах нь дэлхийд хийж байгаа хамгийн том буян юм.