2020/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.41₮
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
16:00
S26
25°
17:00
S26
25°
18:00
S26
24°
19:00
S26
22°
20:00
S26
20°
21:00
S26
17°
22:00
S26
14°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
11°
02:00
S26
11°
03:00
S26
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг

Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр /2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/ Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн байна.

Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байжээ.

Дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглоод байгаа юм.

Дэрвэгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овогт багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал. 80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай байдаг аж.

 

Эх сурвалж: ГЕГ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x