Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын нөлөөгөөр Филиппин улс манго жимсний илүүдэлтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Арвин ургац хураасан Филиппин улс хоёр мянга гаруй тонн манго жимсний илүүдэлтэй болоод байна.

Номхон далайн төвд үүсдэг Эль Ниньо хэмээх байгалийн үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн уур амьсгалын төлвийг тодорхойлж байдаг. Тэгвэл энэ жилийн Эль Ниньо Филиппиний газар тариаланд сайнаар нөлөөлсний үр дүнд хэрэгцээнээсээ давсан их манго жимс хурааж авсан юм байна.

Филиппиний засгийн газар илүүдэл манго жимсээ муудахаас нь өмнө буюу зургаадугаар сард багтаан борлуулж дуусгахаар өргөн хэмжээний маркетинг сурталчилгааны ажил явуулж эхэлжээ.

Хамгийн сүүлд 2015, 2016 онуудад мөн Эль Ниньогийн нөлөөгөөр ийм хэмжээний ургац хурааж байсныг тус улсын засгийн газрын төлөөлөгч ярьсан байна.

Филиппиний хөдөө аж ахуйн яам манго тариалагчдад бүтээгдэхүүнээ хэрхэн стандартад нийлүүлэн экспортод гаргах талаар сургалт явуулж эхэлжээ.

Японы томоохон жимсний импортлогч Diamond Star Agro Products компани энэ ургацын улиралд 100 тонн жимс Филиппинээс авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC