2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
20:00
S29
13°
21:00
S29
12°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Анги засварыг эцэг, эхчүүд санаачлан зохион байгуулдаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

"Сургууль, цэцэрлэг шинээр барих, урсгал засвар хийхэд зориулан жилд 1.3-1.5 их наяд төгрөгийг төсөвлөдөг. Үүгээр бүх сургууль, цэцэрлэгийн ангийг засварлах боломжгүй. Тиймээс хүүхдүүдээ шинэ хичээлийн жилд тохилог анги танхимд хичээллүүлэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан ярилцаад анги засварын мөнгө цуглуулдаг. Үүнийг багш нар их хэмжээний мөнгө татаж, өөр зүйлд зарцуулдаг мэтээр зориуд ташаа мэдээлэл түгээн багш болон боловсролын байгууллагын нэр хүндэд халдаж буйд салбарын сайдын хувьд харамсаж байна" хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийх үеээрээ хэллээ.

Тодруулбал, цахим орчинд 42 багш АТГ-т шалгагдаж байгаа тухай мэдээлэл тархсан бөгөөд энэ талаар тэрбээр албан ёсны тайлбар хийсэн юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал огт байхгүй. Харин боловсролын салбараар дамжуулан авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажиллагаа хийхээр болж байгаа. Түүнчлэн анги засварын мөнгө цуглуулсан нь хүүхдүүдийнхээ анги танхмыг цэвэр тохилог байлгахын тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан зохион байгуулж буй ажил. Үүнтэй нь санал зөрсөн зарим эцэг, эх гомдол санал гаргасан юм байна лээ. Иргэдээс ирсэн дээрхтэй холбоотой гомдлыг АТГ судалж үзээд харьяа боловсролын газарт нь шилжүүлдэг" гэлээ.

Мөн тэрбээр боловролын үйл ажиллагааг хэвийн явуулахад иргэн, аж ахуйн нэгжээс хандив авах талаар зүйл заалт нь Боловсролын тухай болон Төсвийн тухай хуульд байдаг гэдгийг онцолсон бөгөөд хэрхэн зарцуулах талаар нь ч дурдсан Боловсролын сайд, Сангийн яамны хамтарсан тушаал 2008 онд гарч байсныг хэлж байв.

Үүний дээр нэг сая гаруй хүүхэд, залуус суралцаж, 100-гаад мянган багш, ажилтан ажилладаг энэхүү салбарт хүүхдийн эрх харьцангуй хамгаалагдсан, хүчирхийлэлгүй салбар гэдгийг албан ёсоор хэллээ. Харин сургуулиас гараад гэр бүлийн орчинд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж буй тул эцэг, эхчүүдийн үүргийг өндөржүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ирэх хичээлийн жилд сургууль, эцэг, эхчүүдтэй гэрээ хийхээр болсон гэв. 

x