Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: “Өнөр бүл” төвийн утаажилтын бүсээс хүнд ирсэн хүүхдийн биеийн байдал тогтворжсон

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвд өнгөрсөн амралтын өдөр буюу 2019.06.08-ны өдөр гал гарсан.   

Тухайн үед утаажилтын бүсэд байсан хүүхдүүдийн биеийн байдал одоогоор ямар байгааг Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ""Өнөр бүл" асрамжийн газар энэ сарын 8-ны өдөр гал гарч, түймрийн улмаас 78 хүүхэд ЭХЭМҮТ-д ирсэнээс нэг хүүхдийн биеийн байдал хүнд байсан. Тэдгээр хүүхдийг ЭХЭМҮТ-ийн  долоон эмч, 15 сувилагч, дөрвөн асрагч хүлээж авч, усанд оруулж, шинжилгээ авч, дусал хийж, эмчилж ажилласаны дараа асрамжийн газарт нь буцаасан. Харин өнөөдрийн байдлаар хүнд байсан нэг хүүхдийн биеийн байдал тогтворжсон талаар үзлэг эмчилгээ хийсэн хүмүүсээс газар дээр нь очиж мэдээлэл авсан" гэв.

Тус төвд 2-18 насны 190 гаруй хүүхэд байрладаг аж.