Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Ял шийтгэлтэй эсэх лавлагаа авахад иргэний үнэмлэх шаардахгүй, төлбөрийг цахимаар төлөх боломжтой болсон"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eService.ulaanbaatar.mn систем нэвтэрсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж буй ЦЕГ-ын Мэдээлэл Дүн Шинжилгээ Шуурхай Удирдлагын Албаны Архивч Бүртгэгч Б.Олдохтой ярилцлаа.

- Танай үйлчилгээг авахаар Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?

- Иргэд маань гадаадын элчинд материал бүрдүүлэх, ажилд орох зэрэг зориулалтаар Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар лавлагааг БЗД-ийн 2 дугаар хороо “Цагдаагийн хотхон” /Дотоодын цэргийн 805-р ангийн хажууд/-д байрлах манай төв байр болон НҮНТ-ийн Дүнжингарав салбаруудаас авдаг. Дүнжингарав салбар дахь манай үйлчилгээний цонхоор өдөрт дунджаар 150-200 иргэн үйлчлүүлж байна.

- Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

- Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eService.ulaanbaatar.mn портал нэвтэрснээр  үйлчилгээний төлбөрийг банкны карт ашиглан пос машинаар төлөх бололцоог бүрдүүлсэн. Өмнө нь эхлээд банкинд дугаарлаж  төлбөрөө тушааж дараа нь лавлагаагаа авч цаг алддаг байсан бол банкны салбар руу явах иргэдийн цагийг хэмнэсэн давуу талтай юм. Өнөөдрийн байдлаар манай үйлчилгээг авсан 24 мянган иргэнээс 7043 иргэн пос машин ашиглан үйлчилгээний төлбөрөө төлсөн байна.

- ПОС машинаар төлбөр төлж үйлчилгээ авах иргэдэд анхаарах зүйл байгаа юу?

- Иргэдээс кредит картаас бусад картаар үйлчилгээний төлбөрийг пос машинаар хүлээн авч байна.   

- Ярилцсанд баярлалаа.