Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

ГХ-ны сайд Д.Цогтбаатар дипломат ажилтнуудын холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шийдвэр гаргасан билээ. Хоригийг хүлээн авснаар өмнөх хуулийг хэвээр нь дагаж мөрдөх эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан хуульд дахин өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт бий болоод байсан. 

Харин УИХ-ын даргын зөвлөлөөс баталдаг хэлэлцэх асуудлыг дараалалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулсан байна. Уг асуудлыг зургаадугаар сарын 11-ний Мягмар гарагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Ингээд Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. 

Мөн зургаадугаар сарын 12-ны Лхагва гарагийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар 1992 оноос хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийх юм байна

Харин УИХ-ын Баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэнэ