2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ф.Гулентэй холбоотой хэмээн баривчилсан багш нарыг суллаж, хохирлыг нь барагдуулахыг НҮБ Турк улсаас шаардав

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 6 сарын 9
iKon.MN

Турк улс 2016 онд болсон гэх төрийн эргэлтэд холбогдуулан буруутгаж, баривчилсан хоёр хүнээ суллаж, нөхөн олговор олгох ёстой хэмээн НҮБ Пүрэв гарагт мэдэгджээ.   

Багш Измет Өзжелик, Турк сургуулийн захирал Тургая Караман нарыг 2016 онд төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх Фетуллах Гулентэй холбоотой хэмээн буруутгаж, 2017 онд Малайзаас Турк улс руу албадан авчирч байж.

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы Засгийн газар 2016 онд болсон тэрхүү төрийн эргэлтээс хойш дээрх шалтгаанаар 77,000 хүнийг шоронд хорьж, Туркийн дэглэмийг эсэргүүцэгчдийг баривчлах ажлаа өргөн хүрээнд явуулсаар байгаа. Харин АНУ-д оршин сууж буй Гулен болон түүнийг дэмжигчид төрийн эргэлтэд буруутгагдаж буйгаа эсэргүүцэж байгаа юм.

НҮБ-ын Хүний эрхийн комисс тэрхүү хоёр багшийн эрх зөрчигдсөн хэмээн үзэж, Туркийн эрх баригчдад тэднийг суллахыг шаардан 180 хоногийн хугацаа өгчээ. Гэвч эрх баригчид хариу арга хэмжээ аваагүй л байна.

Шаардлагад "Турк улс нь оролцогч улсын хувьд тэдгээр багшийг суллаж, тэдэнд учирсан хохирлыг зохих ёсоор барагдуулж, нөхөн олговор олгох үүрэг хүлээнэ" гэжээ. Мөн нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын шаардлагыг Турк улс биелүүлэх ёстой бөгөөд "үр дүнтэй арга зам"-аар хангахыг шаардсан байна.

 

Турк улс тэдгээр хоёр багшийг холбогдуулаад байгаа “ноцтой, түвэгтэй хэрэг” гэдгээ, түүнд нь дээрх хоёр иргэн хэрхэн холбогдож буйг тайлбарлаж, нотолж чадаагүй л байгаа аж.

Гурван жилийн өмнө амжилтгүй болсон тэрхүү төрийн эргэлтийн дараа Туркийн эрх баригчид Фетуллах Гулений хамсаатан хэмээн үзсэн олон хүнийг шилжүүлэн өгөхийг улс орнуудаас шаардсан. Уг шаардлагыг Косова, Пакистан, Малайз зэрэг орон биелүүлсэн бол бусад улс татгалзсан юм.

Тухайлбал, өнгөрсөн жил Анкарагийн хүсэлт гаргаж, Косовогийн Ерөнхий сайд Дотоод хэргийн яамтай нь хамтран зургаан турк иргэнийг тус улсаас баривчилсан бол 2017 онд Пакистаны албан тушаалтнууд мөн өөрийн орон дахь Турк сургуулийн захирлыг гэр бүлийнх нь хамт албадан гаргасан байдаг.

Измет Өзжелик, Тургая Караман нарын тухайд Малайзад 13 жил багшилсан хүмүүс ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 
x