Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мехлопат ХХК болон ROCBOLT Technologies хамтран Өмнөговь аймгийн Ханбогд суманд далд уурхайн бэхэлгээний боолт угсрах үйлдвэр нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Мехлопат ХХК болон ROCBOLT Technologies компаниудын хамтын ажиллагаа 2015 оноос эхлэлтэй бөгөөд далд уурхайн бүх л төрлийн бэхэлгээний боолт болон хэрэгслүүдийг дотоодын зах зээлд нийлүүлдэг. Эдгээр компаниуд нь хамтын ажиллагааныхаа хүрээнд далд уурхайн бэхэлгээний боолт угсрах үйлдвэрийг Монголд байгуулах төслийг 2017 оноос эхлүүлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжин 2019 оны 5 сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд Бизнес Парк –т үйлдвэрийн нээлтээ хийлээ.

Үйлдвэр нийт 1,026 м2 талбайг хамрах бөгөөд:

  • Боолт угсрах хэсэг
  • Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хураах хэсэг
  • Эцсийн бүтээгдэхүүний чанарыг шалгах лабораторын хэсэг гэсэн     үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

Үйлдвэрийн хүчин чадал нь сард нийт 5,000 ширхэг боолт угсарч, эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай. Энэ үйлдвэрийн төсөл нь нийт 3 үе шатаар хэрэгжих ба нэгдүгээр үе шат нь боолт угсрах хэсгийг 2019 ондоо ашиглалтанд оруулах, хоёр болон гуравдугаар үе шат нь бусад төрлийн бэхэлгээний хэрэгслүүдийг Монголдоо үйлдвэрлэх гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Мехлопат ХХК дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч нартаа хүргэх боломж бүрдэж байгаа бөгөөд тэр тусмаа Оюу Толгой компанийн “Монголд Үйлдвэрлэв” хангамжийн бодлоготой уялдаж байна.

 

Мехлопат ХХК компанийн тухай:

Мехлопат ХХК нь 2002 онд байгуулагдсан, уул уурхайн салбарт түргэн элэгдэх эд анги, сэлбэг хэрэгсэл болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйлчилгээ эрхэлдэг компани юм. Бид бүтээгдэхүүний чанар, найдвартай ажиллагаагаараа танигдсан үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд чанартай, зөв бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч бүрийн хэрэгцээнд нийцүүлэн ханган нийлүүлдэг онцлогтой. Мехлопат ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш мэргэжлийн ханган нийлүүлэгч байж, харилцагч нартаа цогц үйлчилгээ, шийдлийг санал болгож ажиллахыг эрмэлзэж ирлээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.