Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн ерөнхий сайдын энимэйшн хувилбар иог зааж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Удахгүй болох дэлхийн иогийн өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудсандаа хоёр видео хичээл нийтэлжээ.

Видео дүрсэнд Модигийн энимэйшн хувилбар иогийн зарим үндсэн дасгалуудыг зааж байгаа юм.

Жил бүрийн зургаадугаар сарын 21-ний өдрийг олон улсын иогийн өдөр болгох санаачилгыг Моди гаргаж, НҮБ дэмжсэнээр тэмдэглэдэг уламжлалтай болоод байгаа.

Энэ өдөр Нарендра Моди өөрөө иогийг сурталчлах арга хэмжээнүүдэд биечлэн оролцдог. “Иогийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгохыг би та бүгдэд уриалж байна. Бусад хүмүүсийг ч гэсэн ингэж уриалаарай” хэмээн тэр твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: Russia Today