2019/06/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,654.41₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
15:00
S30
18°
16:00
S40
17°
17:00
S26
17°
18:00
S40
16°
19:00
S40
15°
20:00
S26
15°
21:00
S29
14°
22:00
S26
13°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S40
12°
02:00
S40
11°

Татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулах болсон тул УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг буцаав

ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургаадугаар сарын 4-ний өдөр УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдлээ.

Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг зүй ёсоор хөндсөн татварын багц хуульд иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн, засаж залруулбал зохих асуудлууд байгааг Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, мөрдөж эхлэх хугацаанаас нь өмнө тухайн хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах ажлын хэсгийг тал бүрийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллуулах болсонд талархаж байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь аливаа ашиг сонирхол, хувийн явцуу зорилгоос ангид байж, тухайн хуулиудыг үндэсний эрх ашиг, нийт иргэн аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулна гэдэгт найдаж байгаа тул Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд тавьсан хоригоо буцааж байна.

Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжил, аюулгүй байдалд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан хэрэгжвэл зохихыг анхаарч ажлын хэсгийг үр дүнтэй, шуурхай ажиллуулахыг хүсье” гэжээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x