Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын батлан хамгаалах яамны шинэ тайланд Монгол улсыг “найдвартай түнш” гэж тодорхойлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Пентагоны төв байр

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын батлан хамгаалах яамнаас “Indo-Pacific Strategy Report” нэртэй 55 хуудас тайланг танилцуулсан байна.

Уг тайланд хуучин нэрээр Ази, Номхон Далайн бүс нутагт аюулгүй байдлын чиглэлээр Трампын засаг захиргааны явуулж буй бодлогыг тайлбарлажээ.

Ингэхдээ бүс нутгийн дөрвөн улстай түншлэлээ өргөжүүлэх бодлого баримталж байгааг онцгойлон дурдсан байна. Тэдгээр дөрөв нь Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Монгол юм.

“Эдгээр дөрвөн улс нь дэлхий дахинд АНУ-ын явуулж буй ажиллагаануудад оролцож, олон улсад нээлттэй, чөлөөт дэг журам тогтоох үйлсийг идэвхтэй дэмждэг юм” гээд “найдвартай, чадвартай түншүүд” хэмээн үнэлжээ.

Трампын засаг захиргаа Ази, Номхон Далайн бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах бодлого эрчимтэй явуулж байгаа. Бүс нутгийн нэр томъёог хоёр жилийн өмнөөс “Энэтхэг, Номхон далайн бүс” хэмээн өөрчлөн нэрлэх болсон нь Ази тивд Хятадын нөлөөг бууруулах зорилгынх нь нэг илрэл байв.

Мөн энэ жилийн тайланд түншлэлээ хөгжүүлэх орнуудын тоонд анх удаа Тайванийг нэмж оруулсан нь Бээжингийн эрх баригчдыг өдөөн хатгасан явдал болж байна.

 

Эх сурвалж: Defence.Gov