Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар өдөртөө хална

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Зургаадугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Энэ сарын 9, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан.Харин зургаадугаар сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр сэрүүсэх аж. 


Эх сурвалж: ЦУОШГ