2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Испани улсаас Тайваний 94 сэжигтнийг Хятадад шилжүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN

Өнөөдөр өглөө Испаниас Тайваний харъяат 94 сэжигтнийг тээвэрлэсэн тусгай үүргийн нисэх онгоц Бээжинд газарджээ.

Энэ нь Европ тивээс гэмт этгээдүүдийг Хятадад шилжүүлж өгсөн анхны томоохон арга хэмжээнд тооцогдож байна.

Хятадын иргэд рүү утсаар ярьж, залилан, луйвар хийдэг томоохон гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлэхээр Хятад, Испанийн хуулийнхан 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Уг луйварт өртсөн иргэд нийт 120 сая юаний ($17 сая) хохирол хүлээжээ.

“Operation Great Wall” нэртэй ажиллагааны хүрээнд Испани даяар 237 сэжигтнийг баривчилсан юм. Гэвч тэднийг Хятадын талд шилжүүлэх ажил олон саад бэрхшээлтэй тулгарч, хоёр жил гаруй хугацааны дараа ийнхүү хэрэгжиж байна.

Шилжүүлж өгсөн сэжигтнүүдийн дотор Тайваний иргэд байгаа юм.

Испани улс 2006 онд Хятадтай харилцан хэрэгтэн шилжүүлэх гэрээ байгуулсан нь Баруун Европын орнуудаас анхны тохиолдол байжээ.

Бээжингийн эрх баригчид Тайвань арлыг өөрийн нэг хэсэг гэж үздэг тул тэндхийн харъяат сэжигтнүүдийг хамтад нь шилжүүлж аваад байна.

Испани улс “нэг Хятад” гадаад бодлогыг баримталдаг тул ингэхээс өөр аргагүй юм.

Гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэдийг нь Хятадад шилжүүлэх бүрт Тайваний засгийн газар эсэргүүцлээ илэрхийлдэг. Өнгөрсөн хугацаанд Зүүн Өмнөд Ази, Африкийн орнуудаас Тайвань гаралтай сэжигтнүүдийг мөн эх газрын Хятадад шилжүүлэн өгч байв.

Саяхан бас Хонг Конгийн гэмт этгээдүүдийг гадаад орнуудаас Бээжинд шилжүүлсэн явдал маргаан дэгдээгээд байна. Хонг Конг нь Хятадын харъяалалд багтдаг ч бие даасан засаг захиргаа, улс төр, хууль эрх зүйн системтэй бүс юм.

 

Эх сурвалж: CNN

 

x