Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын үндэсний балет” уралдаан энэ сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно

Б.Энхмарал, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын балетын хөгжлийн сан, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын үндэсний балет тэмцээнийг энэ сарын 8, 9-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Уралдаанд 6-18 насны 190 гаруй хүүхэд оролцох бөгөөд багийн, гоцлол гэсэн хоёр төрлөөр өрсөлдөх юм. 

Харин Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамьяандагва, СУИС-ийн багш Д.Алтантуяа, ДБЭТ-ын гоцлооч А.Өлзий-Орших болон БНХАУ-аас ирсэн шүүгчид шүүх аж.

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ удаагийн тэмцээнд "Монголын Үндэсний балет", "Сор" зэрэг бүжгийн сургуулиуд, орон нутгийн бүжгийн сургалтуудаас хүүхдүүд ирж оролцох юм.

Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ өргөжиж буй. Тэмцээнд оролцсон хүүхдүүд цаашдаа илүү их амжилт гаргаж, дэлхийн өнцөг булан бүрт олон улсын хэмжээний тайзан дээр тоглож байгааг гавьяат жүжигчин Д.Алтанхуяг дурдлаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

 
Монголын балетын урлаг эрчимтэй хөгжиж,  дэлхийд тэр дундаа Азийн балетын хөгжлийн чиг хандлагад нөлөөлөхүйц байр суурьтай байгаа бөгөөд цаашдаа ч энэ байдлаараа илүү хөгжих боломжтой гэдгийг тус тэмцээний найруулагч, гавьяат жүжигчин С.Отгонням онцоллоо. 

 
Гэрэл зургийг MPA.mn