Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Засгийн газрын тэргүүн Багануур дүүрэгт ажиллаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсэүх Нийслэлийн өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр "Багануур ХК"- ийн удирдлагууд, ажилчидтай уулзалт хийлээ.

Багануурын уурхайн нийт олборлолтын 85%-ийг цахилгаан станцуудад нийлүүлж байна

Энэ үеэр "Багануур ХК ийн захирал Э.Номинчулуун "Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1,121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Тоног төхөөрөмжийн 57% нь ажиллах хугацаанаасаа хэтэрсэн. 

Сүүлийн 3 жилд ашигтай ажиллаж байна. Нийт олборлолтын 85%-ийг цахилгаан станцуудад нийлүүлж байна. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан байсан асуудал шүүх дээр анх удаа ялалт байгуулж төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ "Багануур ХК" дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна" гэдгээ Ерөнхий сайдад уламжиллаа. 

Лицензийг Эрдэнэс Монгол ХК дээр байх уу Багануур дээр байх уу гэдгийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд шийдээрэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа 6 дугаар сараас хангаж ажиллах ёстой. Энэ үүднээс ирж ажиллаж байна. 

Лицензийг Эрдэнэс Монгол ХК дээр байх уу Багануур дээр байх уу гэдгийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд шийдээрэй. Санхүүгийн сахилга бат дээр анхаарч ажиллах ёстой. Үүрэг өгч байна гэж ойлгоорой. Хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бусаар ажилд орсон зарим нэг асуудал гарсан байсан. Сахилга батаа сайжруулаарай" гээд үрэлгэн зардлаа танаж ашигт ажиллагаагаа дээшлүүлэхийг үүрэг болголоо.

Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборложээ. Энэ онд 4.1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж.

Уулзалтын дараагаар Ерөнхий сайд уурхайн үйл ажиллагаатай танилцахаар талбай дээр ирсэн юм.