Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн долоо хоногт захиалсан гадаад паспорт өнөөдөр болон ирэх долоо хоногийн эхээр хэвлэлтээс гарна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гадаад паспорт

Гадаад паспорт шинээр авахаар захиалсан иргэдийн хүсэлт хүлээлт үүсгээд байгаа талаар УБЕГ-аас тодрууллаа.

Тус газраас өнгөрсөн долоо хоногт программын өөрчлөлт хийж дуусгажээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногт шинээр гадаад паспорт захиалсан иргэдийн олголтод дараалал үүссэн байна. 

"Системийн өөрчлөлт дууссан тул иргэдийн гадаад паспортын олголт хэвийн явагдаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт захиалсан иргэдийн гадаад паспорт өнөөдөр болон ирэх долоо хоногийн эхээр хэвлэлтээс гарна" хэмээн тайлбарлалаа.

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдсэний дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс гадаад паспортыг сунгахгүйгээр 10 жилийн хугацаатайгаар шинээр, харин 16-аас доош насны хүүхдэд таван жилийн хугацаатайгаар олгохоор болсон билээ.

Өмнө нь гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатай олгож, сунгалт хийдэг байсан юм.