Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ маргааш эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ФИФА-гаас зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ маргааш Франц улсад эхлэх гэж байна.

Дэлхийн цомын төлөө 24 улсын шигшээ баг өрсөлдөх юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 7-ноос долдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Хэсгүүдийн тоглолт зургаадугаар сарын 20-нд дуусах бол дэлхийн аваргын цомын төлөө шалгарсан хоёр баг долдугаар сарын 7-ны Ням гарагт Францын Лион хотод тоглох юм.

Эмэгтэйчүүдийн ДАШТ 1991 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж байгаа. Өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд АНУ-ын шигшээ баг гурван удаа, Германы шигшээ баг хоёр удаа, Норвеги, Японы шигшээ багууд тус бүр нэг удаа аварга болж байжээ.

Хамгийн сүүлд 2015 онд Канадад болсон ДАШТ-д Америк бүсгүйчүүд түрүүлж байв. Тэд дөрөв дэхь удаагаа аврагын алтан цом өргөх зорилготой Францад ирээд байна.

 

Эх сурвалж: Time.Com