Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд “Талын салхи-2019” мото наадамд оролцохгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8, 9-ний өдөр зохион байгуулах гэж буй талаараа нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр мото наадамд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно хэмээн мэдээлсэн юм.

Харин Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга үүнийг үгүйсгэлээ.

Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Талын салхи-2019” мото наадамд оролцохгүй. Ерөнхий сайд Баасан гарагт Багануур, Бямба гарагт Налайх дүүрэгт ажиллана. Энэ үеэрээ Багануурын уурхай болон Налайх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Мөн иргэдтэй уулзалт хийнэ" гэсэн тайлбарыг өглөө.