Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:08 2019/06/06

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1284636891692680/

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох замаар төрийн байгууллага, судлаачдын түвшинд хоёр жил хийж гүйцэтгэлээ. Энэ бол хоёр жил гаруй үргэлжилсэн нөр их ажлын үр дүн. 

Энэ ажилд бид нам, бүлгийн байр сууринаас хандаж болохгүй. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 20 гаруй жил ярьж, зорьсон. УИХ-д дөрвөн ч удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. 

Өнгөрсөн 27 жилд Үндсэн хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Энэ бол нийгмйин шаардлага. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ.   

11:55 2019/06/06

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, шаардлагын талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулж байна. 

11:50 2019/06/06

mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилохыг хуралдаанд оролцсон гишүүний 78.3 хувь дэмжив. Ийнхүү ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийг чөлөөлж, Г.Баясгаланг томиллоо. 

11:48 2019/06/06

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Г.Баясгаланг би хоёр удаа Төрийн нарийн бичгийн даргаараа ажиллуулж байсан. Миний хажууд байсан боловсон хүчнүүд доошоо биш дээшээ явдаг юм шүү.

Г.Баясгаланд Үндсэн хуульд, зарчимдаа, мэргэжилдээ үнэнч байгаарай гэдгийг захъя.

Бас О.Баасанхүүд зориулж хоёр үг хэлье. Чуулганы танхимд над руу дайрч байдаг хоёр л хүн байдаг. О.Баасанхүү, С.Эрдэнэ хоёр. Энэ хоёр хүн ингэсээс өөр гаргагүй. 

С.Эрдэнэ хүний аминд халдаад шоронд явж байхад хэргийг нь уншиж байсан прокурор нь би юм. 1984 онд. 

Харин О.Баасанхүүгийн сонгогдсон тойрогт Монголын 2200 жилийн түүхэнд болж байгаагүй луйвар гарсан. Түүнийг би таслан зогсоосон. Мөн Эрдэнэтэд амьдардаг хүмүүс яргын машинд орсон. Би энэ хэргийг илчилсэн. Энэ бүхнээс болоод надад өширхөж явдаг. 

О.Баасанхүү гишүүн миний биетэй холбоотой юм ярьж байна. Би 160 см өндөртэй. 68 кг-тай. Миний биеийн жин яг таардаг. Харин чи наснаасаа эрт халсан болсон ордон дотор улай харсан юм шиг явсаар нэр нүүрээ барсан.  

11:21 2019/06/06

УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд Г.Баясгалан УИХ-аас нэр дэвшүүлж байгаа билээ. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Г.Баясгаланг хувь хүнийх нь хувьд дэмжиж байгаа. 

Сүүлийн үед ҮХЦ өөрөө Үндсэн хуулийн ноцтой зөрчиж, улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан болсон. Олон гомдол цэцэд очдог ч улс төртэй холбоотой асуудлыг хормын дотор шийддэг болсон. Хамгийн сүүлийн жишээ нь нөхөн сонгуультай холбоотой дүгнэлт. 

ҮХЦ-ийн гишүүнийг бид томилно. Буцаагаад хугацаанаас нь өмнө огцруулах ямар заалт байдаг юм. 

Ээлжит болон нөхөн сонгуулийн ялгааг мэддэггүй, улсын төсөвт юу юу багтдаг гэдгийг мэддэггүй цэцийн гишүүнээр яах юм бэ

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Цэцийн гишүүнийн эгүүлэн татдаг хуулийн зохицуулалт байгаа. 

Цэц сүүлийн үед очсон өргөдөл дардаг , санаатай санаандгүй эсэх нь тодорхойгүй үйлдэл гаргадаг болсон. Цэц улс төрийн маргаантай асуудал руу ордоггүй, алсаас хараад сууж байдаг газар байж болохгүй. 

Цэцийн гишүүний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гээд уулын аманд хэдэн нөхөр, юм  болгоныг өөрийнхөө бодож, шийдээд байж болохгүй шүү гэдгийг сануулъя

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Цэц ямар нэг албан тушаалтны захиалгаар ажиллах болсон гэж харагддаг болсон. Энэ бол бодитой харагдаад байгаа зүйл. Цэц улс төрийн хамааралтай болчихвол хууль зөрчсөн тухай асуудал ярих хэрэггүй болж байна. 

10:22 2019/06/06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдааны үеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм.  