Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн талбайг эзэлсэн модель бүсгүйг UEFA торголоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Мадрид хотод болсон UEFA-гийн аваргуудын лигийн финалын тоглолтыг үймүүлсэн шаргал үст модель Кинси Волански их хэмжээний мөнгөн торгууль хүлээхээр болжээ.

Ливерпүүл болон Тоттенхэм Хотспур багуудын тоглолтын эхний хагаст задгай усны хувцастай талбайд нэвтэрснийх нь төлөө Америк моделийг UEFA 5,000 еврогоор торгосон байна.

Үүнээс болоод тоглолт хэдэн минут саатахад хүрсэн юм. Бас модель бүсгүйг хууль бус сурталчилгаа хийснийх нь төлөө нэмэлт 10,000 еврогоор торгосон байна. Ингээд нийт торгуулийн хэмжээ нь 15,000 евро болжээ.

 

Тухайн үед Волански усны хувцсан дээрээ найз залуугийнхаа YouTube сувгийн нэрийг хэвлэсэн байсан юм. Түүний найз залуу нь төрөл бүрийн видео дүрсгүйтэл зохион байгуулдагаараа алдартай Орос-Америкийн харъяат Виталий Здоровецкий ажээ.

Модель бүсгүйн өмссөн задгай усны хувцсан дээр “Vitaly Uncensored” гэж бичсэн байв. 

Хууль бус сурталчилгаа ч үр дүнгээ өгч энэ үйл явдлын дараа хэдхэн цагийн дотор Воланскийн Инстаграм дагагчийн тоо огцом нэмэгдэж, нэг саяын босгыг давсан байна.

Хэрвээ дахин ийм үйлдэл хийвэл торгуулийнхаа хэмжээг 8,000 евро хүртэл өсгөнө гэж UEFA модель бүсгүйд анхааруулсан гэнэ.

Гэхдээ сурталчилгааны үр дүн нь хангалттай өндөр байгаа тул UEFA-гийн торгууль саад болох эсэх эргэлзээтэй байна.

Эх сурвалж: Russia Today