Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Хуавэй компани ОХУ-д 5G сүлжээ байгуулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эдийн засгийн хоригт ороод байгаа Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компани өчигдөр ОХУ-ын хамгийн том оператор болох МТС компанитай 5G сүлжээ байгуулах гэрээг үзэглэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын Москвад хийсэн уулзалтын үеэр энэхүү гэрээг байгуулсан байна.

Гэрээнд зааснаар Хуавэй компани 2019-2020 онд тавдугаар үеийн үүрэн холбооны технологийг танилцуулах эхний шатны ажлыг гүйцэтгэх ажээ.

МТС бол ОХУ-ын үүрэн холбооны зах зээлийн 31 хувийг эзэлдэг, Орос, Украин, Армени, Беларуст нийт 106.5 сая хэрэглэгчтэй томоохон компани юм.

 

Эх сурвалж: AFP