Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цэцийн гишүүнийг шинээр томилох асуудал бий болоод байгаа билээ. Д.Ганзориг нь 2013 онд УИХ-аас санал болгосноор  ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон. Тиймээс түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгох ёстой. 

Энэ дагуу УИХ-аас Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлсэн. Г.Баясгалан нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд түүний оронд М.Баярмагнайг томилсон юм. 

Өнөөдрийн Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодын хурлаар Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Уг томилгоог энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах юм. 


ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшиж буй Г.Баясгалангийн ажилласан байдал 

Г.Баясгалан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашсан байна.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдож байжээ.