Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Баруун аймгууд руу зорчих тийзний үнийг 30-50 хувиар бууруулан, туршилтын нислэг хийж эхлээд байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун аймгууд руу зорчих онгоцны тийз хямдарсан талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/882615682100042/

Тэрбээр "Баруун таван аймаг руу зорчих нислэгийн тийзний үнийг бууруулахаар ажлын хэсэг гарч судалж байгаа.

Ажлын хэсгийнхнээс эхний байдлаар мэдээлэл ирж, тийзний үнийг бууруулах боломжтой хэмээн үзсэнээ танилцуулсан. Нэг талдаа 1,000-аас дээш км явж хүрдэг холын аймгуудад автомашинаар зорчиход хүндрэлтэй. Ахмад настан, өвчтэй хүмүүс онгоцоор зайлшгүй зорчих болоход тийз үнэтэй байгаа.

Тиймээс эхний байдлаар тийзний үнийг 30-50 хувиар бууруулбал боломж байна уу гэдгийг туршиж эхлэхээр болсон. Ингэхдээ хувийн авиа компаниудтайгаа ярилцаж, нислэгийн тоог нэмэх замаар зардлыг тэнцүүлэх боломжийг байна. Мөн МИАТ компанийг түрээсийн онгоц оруулж ирэн орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийн талаар судалж байгаа.

Өнөөдрөөс "Хүннү Эйр" компани шинэ онгоцоор, хямдруулсан үнээр туршилтын нислэг хийж байгаа" гэлээ.