Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг "Алтан гадас" одонгоор шагнав

ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв.

 
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арвин туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба