Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

GM, Michelin компаниуд 2024 оноос суудлын автомашинд “хийгүй дугуй” нэвтрүүлнэ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

General Motors болон Michelin компаниуд Uptis (Unique Puncture-proof Tire System) нэртэй суудлын автомашинд зориулсан хийгүй дугуйны туршилтын загварыг танилцуулжээ.

Ийм дугуйны өмнөх загварууд зөвхөн бага хурдтай явахад тохиромжтой, хурдлах үед хийлдэг дугуйнаас илүү доргилттой бүтээгдэж байсан бол Uptis нь хурдны зам дээр ч тав тух хангах чадвартайгаараа онцлог юм байна. Дугуйг бүтээхэд тусгай бүтэцтэй резиннийг шилэн хөвөнтэй хольж гаргасан материал ашигласан тул хурдлах боломжийг олгожээ.

АНУ-ын үйлдвэрлэгч General Motors компани энэ оны сүүлээр Chevy Bolt загварын суудлын автомашиндаа Uptis дугуйг туршиж эхлэх гэнэ.

Ингээд 2024 онд үйлдвэрээс гарах машинууддаа хийгүй дугуйнуудыг суулгахаар төлөвлөжээ.

Хийлдэггүй дугуй нь хэд хэдэн чухал давуу талтай. Тухайлбал ирээдүйд жолоочгүй автомашинууд олшроход хагардаггүй дугуйтай байх хэрэгтэй болно.

Мөн уламжлалт дугуйг үйлдвэрлэхэд байгаль орчинд хортой материал ашигладаг байсныг багасгана. Нөөц дугуй заавал тээвэрлэж явснаар автомашины жин нэмэгдэж, шатахуун зарцуулалт нэмэгддэг явдал арилах юм байна.

Эх сурвалж: Engadget