2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°
12:00
S30
16°
13:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг 5 жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:43 2019/06/05

БХБ-ын сайд Х.Баделхан Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед эхлээд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц байсан. Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 570, нийтдээ 1,542 айлын орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээс энэ төслийг үргэлжлүүлээд дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд уг төсөл арга хэмжээ хэрэгжээд дуусч байна. барилга эхнээсээ ашиглалтад орж байгаа. 

Хотод 972 айлын орон сууж ашиглалтад орж байгаа. Энэ барилгыг анхнаас нь газрын түрээс болон инженерийн дэд бүтцийг төрөөс шийдэж өгсөн. Эдгээр орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа. 

Хөгжлийн банкы зээлээс барьсан учраас гаргасан зардлаа тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэр гарсан. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт баригдсан 972 айлын орон сууцыг хотын захиргаанд шилжүүлж байгаа. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар яаж түрээслэхээ шийднэ. Үүнийг орон сууц хүссэн иргэдэд түрээсээр олгож болно. Орон сууцны ашиглалтын шаардлага хангахгүй байгаа иргэдэд олгож болоно, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бас олгож болно. Таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж авах замаар шийдэж болно гэж Засгийн газрын хуралдаанаас шийдсэн. 

-Орон сууцны корпорац бус нийслэл энэ асуудлыг шийддэг болсон гэсэн үг үү?

-Анх Төрийн өмчид орон сууцны корпорацын захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан барилга. Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр 1,542 айлын орон сууж ашиглалтад орж байгаа юм. 

Энэ нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн балансад байгаа. Засгийн газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захираа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. 

Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг дарга мэднэ. 

Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд өр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна. 

 

10:39 2019/06/05

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/370618230237029/

10:19 2019/06/05

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Дөнгөж сая түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг Засгийн газраас баталжээ. 

Төрийн санхүүжилтээр барьсан 1,542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон байна.

Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан.

Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна.

Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн.

Найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна.

x