Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын экс хааны шинэ орос эхнэр хүү төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Малайзын Келантан мужийн захирагч Султан Мухаммад V болон түүний шинэхэн эхнэр, Москвагийн мисс болж байсан Оксана Воеводина нар хүүтэй болсноо өчигдөр Инстаграм сүлжээгээр зарлажээ.

Тавдугаар сарын 21-нд мэндэлсэн хүүд Тэнку Исмаил Леон Петра Тэнку Мухаммад V Фарис Петра хэмээх нэрийг өгсөн байна.

25 настай мисс бүсгүй өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд тухайн үед Малайзын хаан байсан 49 настай Мухаммадтай гэрлэж байв.

Москва хотод хуримаа хийсэн хаантан хоёр сарын дараа хаан сэнтийгээсээ сайн дураар татгалзаж байжээ.

Хаан ширээг Малайзын төв бүсийн Паханг мужийн султан Абдуллах Султан Ахмад Шах залгамжилсан юм.

Үндсэн хуульт хаант засагтай Малайз улсын хаан ширээнд тус улсын есөн мужийн султан тав, таван жилээр ээлжлэн суудаг уламжлалтай. Бэлгэдлийн төдий үүрэгтэй хаан нь зарим асуудлаар засгийн газарт зөвлөх эрхтэй юм байна.

Эх сурвалж: South China Morning Post