Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Транзит Монгол-2019” олон улсын форум болно

ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN

“Новотел” зочид буудалд

08:40 цагт “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI дугаар бага хурал эхэлнэ.

Шангри-Ла зочид буудлын хурлын Их танхимд

10:00 цагт  “Транзит Монгол-2019” олон улсын форум болно.

“Blue Sky” зочид буудалд

10:00 цагт  “Оюу толгой” компани боловсролыг дэмжих хөтөлбөрүүдээ танилцуулж, оюутнуудад тэтгэлэг гардуулна. 

Хангарди ордонд 

10:00 цагт "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Артерийн гипертензийн менежментийг сайжруулья" аяны шилдгүүдэд шагнал гардуулна.

ЭМЯ-ны гадна талбайд

10:30 цагт  Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар банкны 9-н давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд

11:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын камераар илрүүлсэн зам тээврийн зөрчлүүд болон “E-POLICE” аппликейшний талаар мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн Иргэний танхимд

14:00 цагт MICE /Meetings, Incentives, Holidays, Exhibitions/ мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтын нээлт болно.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 

11:00 цагт Монгол маамуу цэцэрлэгт халуун усанд түлэгдсэн хүүхдийн гэх тодотголтой хэрэгт багш Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан “ хэргийн шүүх хуралдаан болно.

МУИС-ийн шинэ номын сангийн 203 тоот өрөөнд

15:00 цагт  "Халхын голын дайн үүссэн нууцаас" номын нээлт болно.

НМХГ-т

Өнөөдөр цахим тоглоомын газар, интернет төвүүдэд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаар сэдвийн мэдээлэл авч болно.