Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Том гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө сулласан хэргээр Киргизийн ерөнхий прокурор асан баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Айда Салянова

Киргизистаны ерөнхий прокурор асан Айда Саляноваг 2013 онд тус улсын хамгийн том гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө шоронгоос сулласан хэрэгтэй холбогдуулан өчигдөр баривчилжээ.

Тэрээр гэмт хэргийн бүлгийн босс Азиз Батукаевыг цус багадах өвчтэй болсон гэх үндэслэлээр 2013 онд шоронгоос суллаж байв.

Гэвч сүүлд өвчний оношийг хуурамчаар үйлдсэн нь тодорхой болж байжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн сард Киргизистаны эрүүл мэндийн сайд асан Динара Сагынбаева, улсын засан хүмүүжүүлэх газрын даргын зөвлөх асан Калыбек Качкыналиев нарыг баривчилсан тухай тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байсан юм.

Үүнээс гадна Батукаевт хуурамч онош гаргаж өгсөн гэж сэжиглэгдэж байгаа дөрвөн эмчийг баривчлаад байна.

Чечен үндэстэн Азиз Батукаев 2006 онд хэд хэдэн ноцтой гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар 17 жилийн хорих ял сонсож байжээ. Түүнийг парламентын гишүүн болон дотоод хэргийн яамны албан тушаалтны амийг хөнөөсөн хэрэгт холбоотойг тогтоосон юм.

2013 онд суллагдсаныхаа дараа Батукаев даруй Киргизээс явж, ОХУ-ын Чечений БНУ-д амьдрах болсон байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty