Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкууд эх үүсвэрээ нотлох шаардлагатай болох нь

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад хэрэгжүүлж буй ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад өнгөрсөн онуудад активын чанарын үнэлгээ хийж, зарим банканд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан билээ.

Энэ дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, харин "Капитал банк"-ны дампуурлыг зарласан.

Тэгвэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг ОУВС болон Монголбанкнаас шалгах ажлыг зохион байгуулах гэж байна. 

Банкны тухай хуульд зааснаар 

19.1.4-т.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх ёстой

хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу хөрөнгөө нэмэгдүүлсэн эсэхийг тогтоох юм. 

Шалгаж, тогтоох байгууллагыг Монголбанк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. 

Тэгэхээр банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотлох шаардлагатай болно гэсэн үг. Хэрэв чадахгүй бол ОУВС-аас манай улсад олгох зургаа дахь шатны санхүүжилт саатах нөхцөл байдал үүсэх аж. Өмнө нь мөн санхүүжилт хойшилсон талаар бид мэдээлж байсан билээ.