2019/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,726.12₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
15:00
S26
-4°
16:00
S26
-5°
17:00
S26
-6°
18:00
S26
-7°
19:00
S26
-8°
20:00
S26
-9°
21:00
S26
-9°
22:00
S26
-9°
23:00
S26
-9°
00:00
S26
-9°
01:00
S26
-9°
02:00
S26
-10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зар сурталчилгааны зөрчилтэй самбарын талаарх мэдээллийг авч байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
 

Шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Иймд тус ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг эхлүүлэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан “Грийн Сити” ХХК-ийн 4x9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан “Монос” ХХК-ийн 3x6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгалаа.

 

Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг  түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Иймд цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дээвэр дээрх зар сурталчилгааны самбар болон цахилгаан холболттой гэрлэн самбаруудад дүгнэлт гаргах үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгчээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлтэй гэрээтэй зарим аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг мэдээллийг гадна зар сурталчилгааны самбаруудад байршуулсан аж.

Зөрчилтэй зар сурталчилгааны самбарын мэдээллийг 99003850 дугаарын утсаар авч байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x