Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүн амын хүнсний хангамж улсын түвшинд хангалтгүй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь хурал өнгөрсөн долоо хоногт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг ажлын хэсгийн гурав дахь удаагийн хурал өнөөдөр болж, урт хугацааны туршид хэрхэн, яаж хөгжих саналаа зарим яам, агентлаг үргэлжлүүлэн танилцуулсан юм. Хурлын үеэр БОАЖЯ болон ХХААХҮЯ-наас тавьсан илтгэлээс хүргэе.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд Урт хугацааны хөгжлийн бодлогодоо хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган ажиллахыг ерөнхий зорилгоо болгож байгаа аж. Түүнчлэн улсын эдийн засгийг хөдөлгөх гол салбарын нэг нь аялал жуулчлал болох шаардлагатай тул уг салбарт илүү ач холбогдол өгч ажиллахын зэрэгцээ бусад салбартайгаа уялдаа холбоогоо сайжруулахыг онцоллоо.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулснаар шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгааг доор жагсаав. 

  • Хүнсний аюулгүй байдлыг хангах /хүн амыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах/
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, шим тэжээллэг чанарыг сайжруулах
  • Хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бий болгох
  • Малын тоо, сүргийн бүтцийг оновчтой түвшинд байлгах
  • Тариалангийн талбайн эргэлт, сэлгээний зохицуулалтыг хүнс, тэжээлийн тариалан эрхлэлттэй уялдуулах
  • Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах
  • Малын гаралтай түүхий эдийн нөөц, ашиглалтыг нэмэгдүүлэх, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүсэл, бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх, ул мөрийг мөрдөн тогтоох арга хэмжээг цогц байдлаар шийдвэрлэх
  • Таримал ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх 
 Урт хугацааны төлөвлөлтөд тусгах саналууд: 
  1. Хүнсний аюулгүй байдлыг хангах /хүн амыг шим тэжээллэг аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах.
  2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжил, хариуцлагатай хэрэглээг дэмжих
  3. Орон нутаг болон үндэсний түвшинд хүнс хөдөө аж ахуйн хүртээмжтэй, үр ашигтай системийг бүрдүүлэх,
  4. Түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглаж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих. Мөн хариуцлагатай хэрэглээг дэмжих, инноваци ба дэд бүтцийг хөгжүүлэх
  5. Жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрүүдийн хоршин ажиллах, кластораар хөгжихийг дэмжих
  6. Экспортын чиг баримжаатай үйлдвэрийг хөгжүүлэхээр ажиллах аж.

Нэмж хэлэхэд хүн амын хүнсний хангамж улсын түвшинд хангалтгүй байгааг тус яам тодотголоо.