Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "UB cup 2019 - 3x3"-ын аваргууд Токио-2020 олимп үзэх эрхтэй болно

ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд "UB cup 2019 - 3х3" сагсан бөмбөгийн тэмцээн зургаадугаар сарын 3-8-нд Буянт Ухаа спорт цогцолборт болж байна.

Анх удаа болж буй тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын "3х3" сагсан бөмбөгийн холбоо ажиллаж байгаа бөгөөд спортыг дэмжигч RedPoint хөтөлбөр ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

"UB cup 2019 - 3x3"-т Монгол Улсын 330 сум, нийслэлийн 152 хорооноос шалгарсан багууд

  • 18-аас доош насны эрэгтэй
  • 18-аас доош насны эмэгтэй
  • 18-аас дээш насны эрэгтэй
  • 18-аас доош насны эмэгтэй гэсэн дөрвөн ангиллаар аваргаа тодруулна.

Харин финалын тоглолт Д.Сүхбаатарын талбайд олон улсын стандартад нийцүүлж, тусгайлан зассан талбайд болох ба ангилал бүрийн аваргууд "Токио 2020" олимпын наадам үзэх эрхийн эзэн болно. 

Монголын "3х3" сагсан бөмбөгийн холбооны ажилтан Н.Тилеген "Токио 2020 олимпод сагсан бөмбөгийн "3х3" төрөл албан ёсоор нэмэгдэж орсон. Харин тус спортын төрөлд Монгол Улс дэлхийд гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тиймээс тамирчдад маань 2020 оны олимпод оролцох эрх авахад энэ тэмцээн түлхэц болно гэж бодож байна.

Мөн сагсан бөмбөгийн "3х3" төрлийг сурталчлах, олон тамирчныг төрүүлэн гаргах зэрэг ихээхэн ач холбогдолтой. Тиймээс багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй ерөнхий зохион байгуулагч нийслэлийн ЗДТГ болон ивээн тэтгэж буй Петровис Группийн RedPoint хөтөлбөрт талархсанаа илэрхийлье" хэмээв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA-ийн үйл ажиллагаанд харьяалагдах болсноор жилийн дотор 150 гаруй орныг хамраад зогсохгүй 2017 оноос олимпын төрөлд багтсан юм. Сүүлийн жилүүдэд манай улсад ч эрчимтэй хөгжиж буй тус спортын төрлөөр Монголын тамирчид 2015 оноос хойш Элсний наадмын хүрэл, Дэлхийн оюутны аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж, 2018 онд дэлхийн аваргын шилдэг найман багт орсон зэрэг ихээхэн амжилтыг үзүүлээд байна.

Сонирхуулахад, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч RedPoint нь Монголын анхны лояалти хөтөлбөрүүдийн нэг бөгөөд өдгөө хэдийнээ 250 мянга гаруй хэрэглэгчтэй болжээ. Тодруулбал, хэрэглэгчид Петровис Группийн шатахуун түгээх станц, ХасБанк картаар үйлчлүүлэх, PC mall дэлгүүрээс худалдан авалт хийхдээ оноо цуглуулдаг аж. Цаашид ч энэхүү хөтөлбөр хүрээгээ тэлсээр байх ба цуглуулсан оноог бусдад шилжүүлэх болон нэмэлтээр худалдан авах боломжтой байдгаараа давуу талтай юм.

 

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.