Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

30 жилийн өмнө ЗХУ-ын түүхэнд хамгийн том төмөр замын осол гарч байв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

1989 оны зургаадугаар сарын 4-ний шөнө Бээжин хотын Тяньаньмэний талбайд тэмцэгчдийг танкаар дайрч байх үед Зөвлөлт Холбоот Улсад дайнаас хойшх хамгийн том төмөр замын осол гарч байжээ.

Уг ослоос 575 хүн амь үрэгдэж, 800 орчим хүн түлэгдэж, шархдсан гэх албаны тоо баримт байдаг. Тухайн үеийн нэрээр Зөвлөлт Башкирын Автономит Социалист Бүгд Найрамдах Улс, өнөөдрийн Башкортостаны Уфа хотоос 50 орчим километрын зайд хийн хоолой дэлбэрснээс зэргэлдээ хоёр төмөр замаар аялж байсан нийт 37 вагон, хоёр зүтгүүр шатжээ.

Мөн ойр орчмын 250 гектар газар түймэрт хуйхлагдсан байна. Хоёр галт тэргээр Хар тэнгист амрахаар болон амралтаас буцаж яваа олон зуун аялагч зорчиж байжээ.

Дэлбэрэлтийн хүчийг 10,000 тонн ТНТ хүчтэй байсан гэж үздэг. Амь үрэгдсэн хүмүүсийн цогцос шатаж нүүрс болсноос ихэнхийг нь таньж чадаагүй юм.

1989 оны зургаадугаар сарын 4-ний шөнийн 1:15 цагт гарсан ослыг түүхэнд Уфагийн төмөр замын гамшиг гэж нэрлэжээ.

 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty