Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсжээ

ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
 

УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас өнөөдөр таалал төгсжээ. 

Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой. 

Д.Арвин нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан билээ. 

Талийгаачийн үр хүүхэд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.