2019/10/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.96₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
11°
|
-4°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
-3°
21:00
S31
-4°
22:00
S31
-5°
23:00
S31
-5°
00:00
S31
-6°
01:00
S31
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Муххамед Кешаварзадех: Ил хаант улсын үеийн үзмэрүүдийг Монголын музейд түр байршуулах боломжтой

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех, Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор нарыг хүлээж авч уулзлаа.

Сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд Иран улстай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех Монгол, Иран улс эртний харилцаатай улс учир түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа  илэрхийлээд Ил хаант улсын үеийн музейн үзмэрүүдийг Монголын музейд түр хугацаагаар байршуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтойг ч энэ үеэр илэрхийллээ.

Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах боломжтой

 

Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах боломжтойг дуулгасан юм. Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор Монгол Улстай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

x