Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 7-нд "ХАЙРЫН ВИЗ" олгоно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид "Хайрын виз" уянгын драмын жүжгийг 13 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ найруулагаар тайзнаа амилуулж, зургаадугаар сарын 7-ны өдөр  үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм.

Ц.Балдоржийн зохиол энэхүү жүжгийн найруулагчаар М.Батболд ажилласан бол,

Дүрүүдэд:
Жаргалд-Т.Сэргэлэн
Цэнгэлд-О.Майдарравжаа
Сүндэрт-П.Мягмарсүрэн
Ануд-Ц.Цэлмүүн
Аавд-СТА М.Түвшинхүү
Ээжид-МУГЖ Ж.Оюундарь нар тогложээ.

ТАСАЛБАРЫГ:

 

Эх сурвалж: УДЭТ