Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

iPad өөрийн OS-той болж, нөүтбүүкийг орлох хэмжээнд хүрэх нь

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн WWDC жил тутмын хөгжүүлэгчдийн чуулган өчигдөр Калифорнийн Сан Хосед эхэлсэн юм.

Чуулганы эхний өдөр Apple компани iPad төхөөрөмжийнхөө үйлдлийн системийг iOS-оос салгаж байгаагаа зарлажээ. iPadOS нэртэй шинэ үйлдлийн систем нь тус компанийн таблет төхөөрөмжүүдэд тусгайлан зориулагдсан байна.

Шинэ Home Screen, шинэ Files аппликэйшн, Widget-үүд, олон программтай зэрэг ажиллах Multitasking горим нь iPad-д илүү зөөврийн компьютер шиг ажиллах боломж олгожээ. Хамгийн чухал нь Files аппликэйшнээр USB диск, SD карднаас файл хуулах боломж нээгдсэн байна.

Safari браузер нь “download manager”-тэй болж, App Store нь нэмэлт фонтуудын сантай болжээ. Үүнээс гадна iPad төхөөрөмжүүдэд USB портоор болон Bluetooth сүлжээгээр хулгана залгаж ажиллах боломж нээгдсэн байна.

Өнөөдрөөс программ хөгжүүлэгчид iPadOS-ын бета хувилбарыг туршиж эхэлжээ. Харин зах зээлд ирэх намраас гарах юм байна.

Ийнхүү iPhone-ийн хүрээнд хязгаарлагдаж байсан Apple-ийн том дэлгэцтэй төхөөрөмж тусдаа хөгжих зам нээгдлээ.

 

Эх сурвалж: The Verge