Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд "E-POLICE" аппликэшн ашиглан өнгөрсөн сард 440 зөрчил мэдээлжээ

www.ulaanbaatar.mn
2019 оны 6 сарын 4
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликэшн ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх,  эгнээ хааж зогсох,  эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгодог байна.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликэшнийг гарган ажиллаж байгаа юм.

Иргэн Та замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй, бусдыгаа хүндэтгэн оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.