Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Asiana Airlines компанийг Korean Air худалдаж авахаар судалж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Чо Вон Тэ

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани Asiana Airlines компанийг худалдаж авах талаар судалж байгааг тус компанийн ерөнхийлөгч өнөөдөр мэдээлжээ.

Asiana Airlines-ийн эцэг компани Kumho Asiana Group энэ онд багтаан өөрийн эзэмшлийн 33.5 хувийг сонирхсон хөрөнгө оруулагчдад зарах гэж байгаа юм.

Сөүл хотод болж байгаа IATA (International Air Transport Association) байгууллагын жил тутмын 75 дахь ерөнхий чуулганы үеэр Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Вон Тэ энэ тухай мэдээлжээ. “Энэ бол ярихад эрт байгаа асуудал. Гэхдээ бид наймаа хийх боломжийг судалж байгаа” гэж тэр хэлсэн байна.

Воны сулрал, хямд үйлчилгээтэй компаниудын ширүүн өрсөлдөөн, шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалан Korean Air компани “илүү эрчимтэй стратеги” баримтлан ажиллахыг тэр бас мэдэгдсэн байна. “Эрчимтэй стратеги” гэдэг нэр томъёонд ямар агуулга багтаж байгааг Чо Вон Тэ дэлгэрүүлж тайлбарлаагүй юм.

Чо Вон Тэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өвчний улмаас нас барсан эцэг Чо Ян Хог залгамжилж, Korean Air компанийн ерөнхийлөгч болсон юм.

Жич: Өнөөдөр Улаанбаатар-Инчеоны чиглэлд Өмнөд Солонгосын компаниудаас зөвхөн Korean Air компани нислэг үйлдэж байгаа бол өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахь эрхийг Asiana Airlines компанид өгч байв. Тэгвэл Улаанбаатар-Инчеоны чиглэл дахин нэг компанийн эзэмшил болох магадлалтай боллоо.

 

Эх сурвалж: Yonhap News