2019/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.73₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
20:00
S29
11°
21:00
S29
10°
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид ТББ байгуулж хамтран ажиллах болсноо мэдэгджээ

ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4-р сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болж, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна.

Тус сангийн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

 

Сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэллээ.

Мөн төлөөлөгчдийн багт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейны ажлын хэсгийнхэн багтаж ирсэн бөгөөд усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгнө гэлээ.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x