Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Долоодугаар сарын 1-нийг ард түмний эмгэнэлийн өдөр болгох ёстой"

Б.Энхмарал, iKon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Даяар Монгол бүлгэм, Хөх Монгол хөдөлгөөн, Хон Хэрээдийн Энхбат нар долоодугаар сарын 1-ний өдөр талбай дээр эмгэнэлийн цуглаан зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ. 

Тус цуглаан нь 2008 оны долоодугаар 1-ний эсэргүүцлийн жагсаалд амь үрэгдэгсдийг эргэн дурсаж, эмгэнэл илэрхийлэх зорилготой аж. Төр ард иргэдийнхээ өмнөөс зэвсэг далайж, амь насыг нь хөнөөхгүй гэсэн баталгаа бий болгож, энэ өдрийг төрөөс эмгэнэлийн өдөр болгон зарлах ёстой гэдгийг Хон Хэрээдийн Энхбат онцоллоо.