Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Oppo дэлхийн анхны дэлгэцэн доороо камертай гар утсыг үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд гар утасны дэлгэц ирмэгээс ирмэг хүртлээ тэлэх болсноор нүүрний камерт орон зай олдоход хэцүү болоод байгаа. Компаниуд энэ асуудлыг шийдэхдээ камерт зориулан дэлгэц рүү оруулга хэсэг бий болгох, ирмэгээс түлхэгдэж ил гардаг болгох, дэлгэцэнд жижиг нүх гаргах зэрэг арга хэрэглэж байгаа.

Тэгвэл Хятадын гар утас үйлдвэрлэгч Oppo компани өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсанд дэлгэцний доор нуугдаж байрласан камер хэрхэн ажиллаж байгааг үзүүлжээ.

Ийм камертай гар утас хэзээ зах зээлд гарах тухай мэдээллийг Oppo өгөөгүй байна. Ямартай ч энэ бол дэлхийд анх удаа дэлгэцэн доор нуугдаж байрлаад хэрэгцээтэй үед дэлгэцний цаанаас үүргээ гүйцэтгэдэг камерыг олон нийтэд үзүүлсэн тохиолдол юм.

Эх сурвалж: The Verge