Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Цэрэндулам: Компаниуд гэрээний зүйл заалт, үнээ мэдэгдэл гаргах төдийгөөр өөрчилж буйгаа зогсоох хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын ажлуудаасаа танилцууллаа. Тус хугацаанд 11 хяналтын шалгалтын ажил хийгдсэн бөгөөд үүнд нийт 56 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

Иргэдээс ирсэн гомдол, саналын ихэнхийг харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ болон сууц өмчлөгчдийн холбоодын талаарх асуудал эзэлжээ. Түүнчлэн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд гэрээний зүйл заалт, үнээ мэдэгдэл гаргах төдийгөөр өөрчилж буйгаа зогсоох хэрэгтэй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.

"Хэрэглэгч нэг бүртэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээгээ өөрчлөх нь зүйтэй"

“Мобиком ХК нэгдүгээр сарын 20-нд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдээ өөр багцын үйлчилгээнд шилжүүлэх тухай мэдэгдлийг гаргасан. Үүний дагуу 24-ний өдөр хяналт шалгалт хийхэд:

  1. Хэрэглэгчдэд үйлчилгээнийхээ тухай бодит мэдээлэл өгөхгүй байна.
  2. Гэрээ нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан.
  3. Багц болон үйлчилгээний өөрчлөлтийн тухай мэдээлэл тодорхой биш зэргийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон” гэв. 

Мөн Юнивишн компани ухраах үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэгдүүлсэн тухайгаа нэр бүхий өдөр тутмын хэвлэлд мэдэгдэл гаргаж, үнээ өөрчилсөн талаар иргэнээс гомдол гаргасан байна. Гомдлын дагуу шалгахад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгч ажиллаагүй нь тогтоогдож, таван сая төгрөгөөр торгуулжээ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулахаар бол хэрэглэгч нэг бүртэйгээ харилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчлөх нь зүйтэй” хэмээлээ.

Түүнчлэн цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдэд гарч буй түгээмэл зөрчил нь бүтээгдэхүүнийхээ ашиглах зааврыг монгол хэл дээр өгдөггүй нь хэрэглэгч хохирох нэг шалтгаан болж байгааг Ш.Цэрэндулам хэлж байв. Энэ нь Монгол хэлний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж буй хэлбэр бөгөөд дээрхийн улмаас BSB дэлгүүрт мөн хариуцлага тооцсон аж.

“Улаанбаатарын уулзалт” арга хэмжээ энэ сарын 6-7-нд болно

Олон улсын хэрэглэгчийн байгууллагуудын дунд Улаанбаатарын уулзалт арга хэмжээг энэ сарын 6-7-нд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Кувейт улсын хэрэглэгчийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтнууд оролцон сайн туршлагаа харилцан солилцохоор болжээ.