Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага ирсэн бөгөөд бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна. 

Бүртгэгдсэн нийт ослын найман тохиолдол нь явган зорчигч мөргөжээ. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн хэрэгсэл осолд өртсөн шатлгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой аж.

Иймд иргэд жолооч нарт:

  • согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
  • автомашинд тээвэрлэхдээ эцэг, эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.