Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хатан хаан өнөөдөр АНУ-ын 12 дахь ерөнхийлөгчтэйгөө уулзана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн хувиар Их Британид айлчлах гэж байна.

Энэ удаагийн айлчлал нь төрийн айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд гурван өдрийн хугацаанд Трамп тэргүүн хатагтайн хамт олон чухал арга хэмжээнд оролцох юм. Үүнд Букингэмийн ордны хүлээн авалт, хатан хааны ордонтой танилцах аялал, “D-Day” түүхэн үйл явдлын ойн арга хэмжээ зэрэг багтаж байна.

Харин 1952 онд Британийн хаан ширээнд заларсан хатан хаан Хоёрдугаар Элизабет өнгөрсөн хугацаанд АНУ-ын нийт 12 ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзжээ.

АНУ-Их Британийн харилцаанд чухал үүрэг гүйцтгэдэг түүний уулзалтууд Букингэмийн ордноос гадна Цагаан ордонд болж байв.

Хаан ширээнд суухаасаа нэг жилийн өмнө буюу 1951 онд гүнж байсан Элизабет анх удаа АНУ-ын ерөнхийлөгчтэй Вашингтонд уулзсан нь Харри Трумэн байжээ. Харин хамгийн сүүлд уулзсан ерөнхийлөгч нь өнгөрсөн онд Уиндсорын шилтгээнд хүлээж авсан Дональд Трамп байв.

Одоо 93 настай Хоёрдугаар Элизабет нь өнөөдрийн байдлаар дэлхийн хаадууд дотроос хамгийн урт хугацаанд хаан сэнтийд заларч байгаа эрхэм болж байна.

 

Эх сурвалж: Business Insider