Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч өөрийгөө ижил хүйстэн байсныг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте

Хурц, задгай хэл яриатайгаараа алдартай Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте саяхан олны өмнө үг хэлэхдээ өөрийгөө “ижил хүйстэн байсан” гэж мэдэгджээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Японд айлчлахдаа тэнд ажилладаг иргэдтэйгээ Пүрэв гарагт уулзсан юм. Энэ үеэр Дутерте 2000 онд салсан өмнөх эхнэр Элизабет Зиммермантай амьдарч байхдаа өөрийгөө “ижил хүйстнээ бага зэрэг сонирхдог” байсан гэж ярьжээ.

Харин одоогийн эхнэр Хонейлэт Авансенатай учирснаас хойш энэ хандлага нь засарсан гэнэ. “Сайхан эмэгтэй намайг эмчилсний үр дүнд би дахин эр хүн болсон! Тэр үеэс хойш би эрчүүдийг харахаа больсон. Одоо надад үзэсгэлэнтэй бүсгүйчүүд л таалагддаг” гэж Дутерте ярьжээ.

Филиппиний ерөнхийлөгч ижил хүйстнүүдтэй холбоотой болгоомжгүй үг хэлж, шүүмжлүүлж байсан түүхтэй. 2016 онд тэр үг хэлэхдээ өөрийн улсад суух АНУ-ын элчин сайдыг доромжлохдоо “ижил хүйстэн” хэмээн тодорхойлсон нь хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэж байв.

Дараа жил нь Мьянмарт иргэдтэйгээ уулзахдаа Филиппин улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтээс бусад төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийн эсрэг байдгийг хэлж байжээ.

 

Эх сурвалж: CNN